Harry Styles өчигдөр Лондоны Эвэнтим Аполлогийн гадаа түүний анхны бие даасан аялан тоглолтыг хүлээж байсан фенүүддээ пизза, халуун шоколад илгээжээ.
Тоглолт хүлээж байсан фенүүдийн тоо ихсэж байгааг өөрсдийн олон нийтийн сүлжээ сайтад зургаа оруулжээ. Харин тоглолт эхлэхээс өмнөхөн One Direction хамтлагийн дуучин гэнэтийн бэлэг барин фенүүдээ пизза, халуун шоколадаар дайлсан байна.
Фен нь өөрийн твиттер хуудсанд “Би түүнд хайртай. Харри хүмүүсийг сайхан сэтгэлээр хандаж байх ёстойг үлгэрлэж үзүүллээ. Тэр фенүүдээ пизза, халуун шоколадаар дайллаа” гэжээ.