Шинэ судалгаагаар америкчуудын ихэнх нь ерөнхийлөгч Трампын удирдлагын дор АНУ-ын улс төрийн байдал аюултай доод түвшинд хүрсэн гэжээ.
Мэрлиний их сургууль, Вашингтон постын явуулсан судалгаагаар судалгаанд хамрагсдын 71 хувь нь АНУ-ын одоогийн улс төрийн байдлыг Вьетнамын дайны үе шиг байгаа гэжээ. Судалгаанд хамрагсдын 77 хувь нь Вьетнамын дайны үед насанд хүрсэн байсан байна.
Харин 29 хувь нь АНУ-ын улс төрийн байдал зөрчилдөөний ихэнх үетэй төстэй байгаа гэж үзжээ. Мөн 51 хувь нь энэ байдалд ерөнхийлөгч Трампыг буруутгасан бол 65 хувь нь улс төр дахь мөнгөний хандлагыг, 56 хувь нь баян хандивлагч нарыг буруутгажээ.