Иран улсын ерөнхийлөгч Роухани АНУ-ын Трампын уулзах хүсэлтээс татгалзжээ

Иран улсын ерөнхийлөгч Роухани АНУ-ын Трампын уулзах хүсэлтээс татгалзжээ


7 жил

Иран улсын ерөнхийлөгч Хассан Роухани 72 дахь НҮБ-ын ерөнхий ассемблейн хурлаар Нью-Йорк хотод байхдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын уулзах хүсэлтээс татгалзжээ.

Иран улсын гадаад явдлын яамны төлөөлөгч Бахрам Кассеми ням гарагт хэвлэлийн хурлын үеэр Трамп Иран улсын ерөнхийлөгчийг Нью-Йорк хотод байхад нь уулзах хүсэлт тавьсан талаар хэлжээ. “Ийм уулзалтыг АНУ-ын талаас хүссэн ч Ираны ерөнхийлөгч татгалзсан” гэсэн байна.

Хоёр улсын холбоо хамгийн өндөр зэрэгт байсан үе бол 2013 онд Ираны ерөнхийлөгч Роухани АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсан явдал юм.

Ираны ерөнхийлөгч Роухани ерөнхий ассемблейн илтгэлийн үеэр Трампийн Ираний эсрэг хэлсэн үгийг эсэргүүцэн үг хэлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү