Үлэг гүрвэлийн нэг төрөл том хайч шиг шүдтэй байжээ

Үлэг гүрвэлийн нэг төрөл том хайч шиг шүдтэй байжээ


7 жил

70 сая жилийн настай үлэг гүрвэлийн төрөл хайч шиг том шүдтэй байсан ба энэ нь эртний дал модны навчийг мэрэхэд тусладаг байсан гэж үзэж байна.  Энэ судалгаагаар хэрхэн өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн хэд хэдэн төрөл эртний Европод амьдарч байсныг харуулахад тус болно гэж үзэж байна. Тэднийг бусад амьтан иддэггүй ургамлын хэсгийг иддэг байсан байж магадгүй гэжээ.

Шүдэрхэг үлэг гүрвэлийг Францын өмнөд хэсгээг олсон ба Matheronodon provincialis гэж нэрлэжээ. Энэ зүйлийн үлэг гүрвэлийн дээд эрүү нь 8 инч урттай байжээ. Судлаачид эрүүний хэмжээнээс үзэн үлэг гүрвэлийг 16 фит урттай байсан гэж үзлээ. Судлаачид цавчигч мэт хэлбэртэй 2 инч урт шүд бараг 2,5 инч өндөртай шүдтэй байсныг илрүүлсэн байна. Шүднээс үүдэн 84-72 сая жилийн өмнө Европт амьдарч байсан өвсөн тэжээлтний нэг гэж үзжээ. Дал модны навчийг идэхийн тулд эрүүг  ингэж хувьсан өөрчлөгдсөн байж магадгүй гэж таамаглаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү