Facebook дараа сараас хэн сурталчилгааг тавиад байгааг харуулахаар Канад улсад туршилтаар ашиглаж эхэлнэ. Facebook дэхь сурталчилгааг ялангуяа улс төрийн сурталчилгааг хүмүүс хэн сурталчлаад байгааг харах боломжтой болно гэлээ.
11-р сараас эхлэн сурталчилгааг харах гэсэн линк сурталчилгаа нийтлэгчийн хуудсан дээр гарч ирнэ. Үүний тусламжтай ямар пейж ямар сурталчилгаа явуулж байгааг харах боломжтой болох юм. АНУ-д энэ зунаас эхлэн үүнийг ашиглана гэлээ.