Eminem шүүхийн заргаас авах мөнгөө хандивлана

Eminem шүүхийн заргаас авах мөнгөө хандивлана


7 жил

Eminem Шинэ зеландын улс төрийн намыг шүүхэд өгөөд авах мөнгөө хар салхинд өртсөн хүмүүст хандивлахаар болжээ.Шинэ Зеландын шүүх хурлаар консерватив ардын нам компанит ажилдаа репперийн Lose Yourself-тэй төстэй дууг ашигласан хэмээн үзсэн юм. Улмаар тус намыг репперт 415 мянган доллар өгөх шийдвэр гаргажээ.

Eminem яг хэдэн төгрөг авахыг хараахан шийдээгүй байгаа ч авсан мөнгөө саяхан болсон Хойд, Төв Америкийн хар салхинд өртсөн хүмүүст зориулан хандивлахаар болжээ.

Харин Eminem-ийн хувьд түүний шинэ цомогний нэр “Revival” байж магадгүй гэсэн мэдээ гараад байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү