Испани улс иргэний дайны босгон дээр тулж ирлээ

Испани улс иргэний дайны босгон дээр тулж ирлээ


7 жил

    Каталоны Парламент тусгаар тогтнох эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх нь дэмжсэн санал өгчээ. 135 гишүүний 70 нь тусгаар тогтнохыг дэмжиж, 10 нь түдгэлзсэн байна. Каталон муж ийнхүү тусгаар тогтнох шийдвэртээ бат зогсоно гэдгээ харуулсны дараа Испанийн Засгийн газар Каталоныг шууд удирдах горимд шилжсэнээ зарлаж, эхний ээлжинд Каталоны Цагдаагийн газрын даргыг огцруулж байгаагаа мэдэгджээ. Энэ нь Испанийн Парламент баасан гаригийн хуралдаанаараа Каталоныг шууд удирдлагадаа авахыг Засгийн газарт зөвшөөрснөөс хойш анхны албан ёсны шийдвэр болжээ.

Ерөнхий сайд М.Рахой каталончуудад хандаж хийсэн мэдэгдэлдээ “Надад өөр ямар ч сонголт байсангүй. К.Пуждемон сонголт үлдээсэнгүй. Удахгүй Каталоны Парламентыг тарааж, К.Пучдемон болон тойрон хүрээлэгчдийг нь огцруулна. Дараа нь хамтарсан сонгуулийг зохион байгуулна” гэж мэдэгдсэн байна. Сонгуулиа ирэх арванхоёрдугаар сарын 21-нд  явуулахаар төлөвлөсөн гэдгээ ч тэрээр зарласан байна.

М.Рахой ч ард иргэдээ тайвшруулж байгаа ч үнэн хэрэгтээ түүний хийж байгаа хатуу арга хэмжээ нь маш эрсдэлтэй болохыг ажиглагчид хүлээн зөвшөөрч байна. Магадгүй цус урсгасан иргэний дайн дэгдэхийг ч үгүйсгэхгүй байгаа юм. Учир нь каталоны жирийн ард иргэдийн дийлэнх нь тусгаар тогтнолыг дэмжиж байгаа билээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
batsaihan [124.158.112.xxx] 7 жил
medee husahaa boliochee hynii hodolmor sh dee