Хойд Солонгос хууль бусаар орж ирсэн Өмнөд Солонгосын загасчлалын онгоцыг суллалаа.Өмнөд Солонгосын “391Hungjin” онгоц 10-р сарын 21-нд хууль бусаар Хойд Солонгос руу орж ирсэн хэмээн бариад байсан юм. Пёняанаас загасчдын бүрэлдэхүүн хууль бус орж ирсэнд уучлал гуйсан тул суллахаар болсон гэжээ.
Хойд Солонгос тус завийг баасан гарагт зүүн тэнгисийн хилийн зурвас дээр гарган эх оронд нь буцаахаар болсон байна. Өмнөд Солонгосоос загасчны онгоц алга болсныг мэдэж байсан ба буцаахаар болсонд нь талархаж байгаагаа илэрхийлжээ.
Хөлгийн Өмнөд Солонгосын 7, Вьетнамын 3 иргэн байцаагдсан байгаад ийнхүү буцахаар болжээ.