Саудын араб улс түүхэнд анх удаа роботод иргэний харьяалал олгохоор болсноо мэдэгдлээ. Софиа нэртэй роботыг одоогийн болон урт хугацаат глобал хөрөнгө оруулалтын трендийн талаар хэлэлцүүлдэг ирээдүйн хөрөнгө оруулалтын саналд илтгэгчээр нэрлэжээ.
Энэ робот нь бүх төрлийн царайны хувирал гаргадаг, царай таних, хүний нүд лүү харан харилцан яриа өрнүүлэх чадвартай аж. Хансон роботикийн бүтээсэн Софиа робот 2016 онд нэвтрүүлгээр анх гарч эхэлжээ. Түүнээс хойш олон нэвтрүүлэгт уригдсан бө өөрийн вэбсайттай болжээ. Үүнээс үүдэн Саудын араб улс иргэний харьяалал олгохоор болсон байна.