Норвегийн аврагчид Свалбардын Арктикийн арлын далайгаас алга болсон 8 хүнтэй Оросын нисдэг тэргийг хайж байна.
Аврах багийн ахлагч “Бид 2 нисдэг тэрэг, хэд хэдэн завиар тэр хавийг шалгаж байна. БИд нисдэг тэргийг осолдсон гэхээс илүү хөвж байгаа гэж найдаж байна”гэжээ. Оросын Мил Ми-8 нисдэг тэргэнд онгоцны багийн 5 хүн 3 зорчигч тээвэрлэж байжээ.
Тэд бүгд орос нэртэй ч яг аль улсын иргэд байсныг мэдээгүй байна. Оросын Баренцбургийн нүүрсний уурхайд Орос Украйны ажилчид ажилладаг байжээ.
Онгоц Бареэцбургийн нүүрсний уурхайгийн тэндээс алга болжээ.