Дуучин Жон Леноны харагдаж байгаагүй зургийг Ливерпүл дахь The Beatles-ын музейд харуулахаар болжээ.
Жулиэн дуудлага худалдааны дарга Даррен Жулиэн энэ цуглуулгыг дуудлага худалдаагаар 10,000 фунтээс илүү үнэд хүрнэ гэж үзжээ. Тэрээр “Жон Леноны олонд харагдаж байгаагүй зураг олно гэдэг амаргүй. Энэ 26 зураг бол маш ховор юм” гэжээ.
Зургийн эзэн нэрээ нууцалсан хүн энэ цуглуулга гэрийнх нь шургуулганд 34 жил болсон ба ямар ч үнэ цэнэгүй гэж бодсон гэж мэргэжилтнүүдэд хэлжээ. Энэ зургууд нь Beatles хамтлаг тараад Жон Ленон бие даасан 3 дахь цомгоо гаргаж байх үеийн зургууд юм байна.
Эдгээр зургийг дараа сараас музейд үзүүлэх ба 2018 оноос өмнө дуудлага худалдаанд оруулахаар болжээ.