Фэйсбүүкийг үндэслэгч зохиогч Марк Цукерберг тун энгийн нэгэн

Фэйсбүүкийг үндэслэгч зохиогч Марк Цукерберг тун энгийн нэгэн


7 жил

    Фэйсбүүкийг үндэслэгч зохиогч Марк Цукербергийн хувцасны стил энгийн үед тод саарал өнгийн урт ханцуйтай цамц болон бүдэг саарал өнгийн богино ханцуйтай цамц өмсдөг бөгөөд тэрээр хувцасны шүүгээний зургаа фэйсбүүк хуудсандаа оруулжээ.


Түүний хувцасны шүүгээнд ижил загварын нэг өнгөтэй богино болон урт ханцуйтай цамц тус бүр есөн ширхэг байсан. Тэрээр "Та яагаад олон төрлийн хувцас сольж өмсдөггүй юм бэ" гэсэн асуултад хариулахдаа "Би фэйсбүүк сайтыг улам төгс, боловсронгуй болгохыг зорьж ажилладаг. Тиймээс ажлаас өөр зүйлд зарцуулах цагийг багасгах хүсэлтэй тул олон төрлийн хувцаснаас сонгож, өмсөх гэж цаг алдахгүйг чухалчилдаг " хэмээн хариулсан байна.

Магадгүй суут хүмүүс том бага гэлтнүй шийдвэр гаргахад цаг алдах, тархи ядрах гэсэн асуудлаас зайлс хийх магадлал тун өндөр юм. Жишээ нь Альберт Эйнштейэний хувцасны шүүгээнд нэг өнгийн 7 ш  ижил хослол байдаг байжээ.

Гэвч Марк Цукербергийн эдгээр хувцаснууд нь энгийн юм шиг хэрнээ тусгай захиалгаар, чанартай бүтээгдэхүүнээр хийгдсэн үнэ бүхий зүйлс гэдэг нь ойлгомжтой. Өдгөө 33 настай Марк Цукерберг нь Хятад эмэгтэй Присила Чантай гэрлэж хоёр ч хүүхдийн эцэг эх болцгоосон байна. Түүний эхнэр ч мөн адил хувцаслалтийн хувьд энгийн даруугаас гадна сайн үйлсийн аян, буяны зүйлс ихээхэн хийдэг юм.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү