Польшийн эмч нар засгийн газрын эсрэг эсэргүүцлээ

Польшийн эмч нар засгийн газрын эсрэг эсэргүүцлээ


7 жил

Польшийн эмч нар Лхагва гарагт Краков хотод засгийн газрын амлалт хангалтгүйг олж мэдэн эрүүл мэндийн төсвийг нэмэхийг шаардан ажил хаялаа. Эмнэлгийн ажилтан мэргэжилтнүүд “эмчгүй нэг өдөр” уриа барин нутгийн эмнэлэгтэй цуг өлсгөлөн зарлан энэ саржингаа эсэргүүцэл зарлаад байсан ажил нэгтнээ дэмжлээ. Ажил хаялт зарласан эмч нар өвчтнүүдээ энэ талаар мэдэгдэн таагүй байдлыг багасгахаар хичээжээ.

10-р сарын 2-нд энэ эсэргүүцэл Варшавын 20 залуу эмч өлсгөлөн зарлаж эхлүүлжээ. 10-р сарын 14-нд нийслэлд 1000 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд жагсжээ. Эмч нар дараагийн 3 жилд дотоодын нийт бүтээгдэхүүнээс эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах хэмжээг 6,8 хувь болтол өсгөхийг шаардаж байна. Энэ жилийн эрүүл мэндийн төсөв дотоодын нийт бүтээгдэхүний 4,7 хувьтай тэнцэж байгаа юм.

Олон нийт эмч нарын талд байгаа юм байна. Засгийн газар 10-р сарын 24-нд 2025 онд дотоодын нийт бүтээгдэхийн 6 хувийг эрүүл мэндийн төсөвт зарцуулна гэсэн ч эмч нар арай хурдан хугацаанд 6 хувь болгохыг шаардан ийнхүү тэмцжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү