9-р сард Иран улсаас Хятад улс руу экспортолсон газрын тосны хэмжээ өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 59 хувь нэмэгджээ. 3,22 сая тонн буюу өдөрт 784 мянган баррель тос экспортолсон байна. Мөн 9-р сард Ираний газрын тос экспортлолт 2-р сараас хойш хамгийн дээд үедээ хүрээд байна.
Харин Ирак улс 9-р сард өдөрт дунджаар 3,98 сая баррель газрын тос экспортолжээ. Ирак улс Саудын Арабаас илүүгээр АНУ, Энэтхэг улсад экспортолсон бол Иран улс Азийн улсууд буюу ихэвчлэн Хятад улсад экспортолсон байна.