Харвардын робот зөгийнүүд олон жилийн турш хөгжин хувьсаж байна. Энэ төсөл анх 2013 онд эхэлсэн ба энэ үед робот зөгийн зөвхөн хөөрдөг, нисдэг байсан.
Одоо гадаргууд наалдах, усанд сэлэхээс гадна шумбаж болон түүнээс гарч чаддаг болжээ. Робот зөгий 175 млг жинтэй тул уснаас гарна гэдэг тун амаргүй даваа байжээ. Үүний тулд роботод жижиг шатамхай пуужингууд суурилуулжээ. Хамгийн ухаалаг нь энэ нь усыг түлш болгон ашиглах чадвартай юм байна.