Vimeo эзэмшдэг Livestream-ээс Mevo бичлэг шууд дамжуулдаг камерын шинэчилсэн хувилбар Mevo Plus-аа танилцууллаа. Фейсбүк, твиттер ютүб зэрэг олон нийтийн сүлжээ сайтад бичлэг шууд дамжуулахад уг камерыг ашиглана. Мөн дамжуулах явцдаа mevo- камертай адил хасах, томруулах зэргээр бичлэгээ янзлах боломжтой. Mevo-гоос ялгаатай нь 100 фитийн холоос ч бичлэг хийх боломжтой болжээ. 500 долларын үнэтэй зарагдах юм байна.
