Дуучин Жастин Биберийн фен түүний Лос Анжелос дахь гэрт долоо хоногт 3 дахь удаагаа нэвтэрсэн тул баривчилжээ. Дуучныг хайх зорилготой Беверли Хилсс дахь гэрт нэвтэрсэн 40 настай эмэгтэйг Лос Анжелосын цагдаагийн газрынхан баривчилжээ.
Биберийн хамгаалалтын албаныхан цагдааг ирэх хүртэл эмэгтэйг саатуулж байжээ. Дуучин энэ үеэр гэртээ байсан ч тухайн эмэгтэйтэй уулзаагүй байна.
2015 онд түүний гэрт нэвтэрсэн тохиолдол 2 удаа гарсан юм.