Цахилгаан болт хөлбөмбөгчин болох нь

Цахилгаан болт хөлбөмбөгчин болох нь


7 жил

     Ямайкын ойрын зайн гүйгч, бүх цаг үеийн амжилтыг эдвэж чадсан Усайн Болт зодог тайлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл тэрээр өөрийн багийн мөрөөдөл болох хөлбөмбөгчин болох хүсэлээ биелүүлэхээр болсноо Остин хотод болсон Формула-1 уралдааны үеэр сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хөл бөмбөг тоглоно гэдэг миний хувийн зорилго, бусад хүмүүс юу гэж бодох нь надад огтхон ч хамаагүй. Мэдээж би өөрийгөө хуурахгүй. Хөл бөмбөгөөр тоглож чадахгүй бол энэ мөрөөдлөө орхих болно. Ямартаа ч мөрөөдлөө биелүүлэхээр үзээд алдана” гэж хэлжээ.

Түүнийг өмнө нь Германы Бундеслигийн Боруссиа Дортмунд багт тоглооч гэсэн урилга авч байжээ. Өөрийн хувийн ивээн тэтгэгч Пума компаний зуучлалаар Дортмунд клубтэй холбогдсон Усайн Болт өвдөгний гэмтлээ бүрэн эдгэрсэн хойно тус клубын урилгыг хүлээн авахаар хойшлуулж байсан юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү