Snøhetta Норвеги улсад усан дор Европын анхны рестораныг хийлээ.Тус ресторан нь мөн далайн амьдралыг судлах судалгааны төв болон ажиллах юм байна. Ихэнх хэсэг нь далай руу шигдсэн барилга нь аквариум гэхээс илүү далайн нэг хэсэг мэт байхаар баригджээ. Усан гадаргуугаас доош 5 метр доош баригдсан хананууд далайн ямар ч байдалд тэсвэртэй байх юм.
Зочлогчид 3 хэсгээр дамжин ресторанд орох аж. Эхний түвшинд хувцасны өлгүүр байгаа хэсэг лүү орно. Дараагийн хэсэгт шампанскийн бар байрлана. Үүний дараагийн хэсэгт хэд хэдэн ширээ байрлуулсан ресторанд орох боломжтой.