2015 онд бохирдлоос болж 9 сая хүн нас баржээ. Энэтхэг улс бохирдлоос болж 2,5 сая хүн нас барсан бол Хятад улсад 1,8 сая хүн нас баржээ. Бохирдол эрүүл мэндийн холбооноос дэлхийн нас барагсдын 6 хүний нэг нь бохирдлоос болж байгаа ба ихэвчлэн хөгжиж буй улсад нас барж байна гэж мэдээллээ.
Ядуу улсад буюу тухайлбал Шинэ Дели дахь үйлдвэрийн ажилчид агаарын бохирдолд илүү өртдөг байна. Агаарын бохирдолд олон жил байснаас амьсгалын замын эрхтэнд нөлөөлөн зүрхний өвчин, уушгиний хавдар үүсгэдэг. Хөгжиж буй орны олон хүн мод нүүрс түлэн хоол хийн ихэвчлэн эмэгтэйчүүд хүүхдүүд угаарт өртөж байна.