Schemata Architects нарийн цамхагт Токиогийн хатаасан хүнс зардаг дэлгүүрийн гадаад засалтай адил өнгөөр дотоод заслыг хийжээ. Ягичо нэртэй дэлгүүр нь 280 жилийн түүхтэй хатаасан хүнс зардаг газар юм. 3,65 метр өргөн дэлгүүрийн дотоод заслыг Schemata Architects хийж гүйцэтгэжээ.
“Гол худалдаалдаг хүнсний зүйлийг ажиглан тэр өнгөөр Ягичогийн өнгө төрхийг бүрдүүлэхээр шийдсэн” гэжээ. Дэлгүүрийн гол хэсэгт модон хайрцаг хийн захыг санагдуулам байдлаар байрлуулсан байна.