Чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга Якутын нэрт бөх Виктор Лебедев “Рио-2016” олимпийн наадмын дараа их спортоосоо зодог тайлсан билээ.
Өдгөө 29 настай тэрбээр Якутад загас, ан агнуурын дэлгүүр нээсэн бөгөөд “Хойд чоно” хэмээн нэрлэжээ. Лебедевийн хобби ан агнуур бөгөөд ийн санаа нэгдсэн найзуудтайгаа дэлгүүр нээсэн нь энэ.