Mariah Carey-гийн гэр хулгайд өртжээ

Mariah Carey-гийн гэр хулгайд өртжээ


7 жил

Дуучин Mariah Carey-гийн Беверли Хилсс дэхь харш хулгайд өртжээ. Дуучныг Нью-Йорк хотод байх үед хулгай орон барагцаагаар 50,000 долларын үнэтэй гар цүнх, нүдний шилүүдийг авчээ. Лос Анжелос хотын цагдаагийн газар 10-р сарын 18-ний 10 цагаас 10-р сарын 19-ний 7 цагийн үед хулгай орсон дуудлагын дагуу иржээ. Цагдаа нар сэжигтнийг цонхоор дамжин орсон гэж үзэж байна. Одоогоор хэргийг цагдаа нар шалгаж байгаа юм байна.

Харин дуучин Mariah Carey “The Star” хүүхэлдэйн киноны зул сарын шинэ дуу гаргалаа. Тус кино 11-р сарын 17-нд АНУ-д, 11-р сарын 24-нд Их Британи улсад нээлтээ хийнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү