Кенийн Сафари ресорт зочлогчдыг модны дээр аварга шувууны үүрэнд хоног өнжүүлж болохоор болгожээ. Дэрээс харж болох гайхалтай үзэмжийг санал болгох уг байшинг боловсруулаагүй материалаар барьжээ. Сафари ресортын үзүүлэх зүйлийг үзээд нар шингэх үеэр уг байшинд ирэн үзэсгэлэнтэй байгалийг харах боломжтой юм. Африкийн тэнгэрийг ширтэн зугаалганд байгаа мэт хооллох мөн өглөө нь голын хажууд байх анааш зааныг харан өглөөний цайгаа зооглож болох аж.
