Хамтлаг өөрсдийн 7-дахь цомог ‘M A N I A’-г 2018 оны 1-р сард гаргахаар болжээ. Анх 9-р сард гаргахаар төлөвлөж байсан ч 4 сар хойшлуулсан цомгийн дуу бичлэгээ дуусгаснаа Fall Out Boy хамтлаг мэдээллээ.
Хамтлагийн басс гитарчин Пет Венз ярилцлагандаа “Бид албан ёсоор дуу бичлэгээ дуусгалаа. Үнэхээр гайхалтай байна ” гэжээ. Мөн дараагийн шинэ дууны тухай “Удахгүй гаргах дуу электроник хөгжим багатай байна. Гэхдээ нэр нь M A N I A болохоор бага зэрэг галзуу сонсогдож магадгүй ” гэсэн байна.