Уран бүтээлч Даниэл Аршам ОХУ-д анхны бие даасан “хөдөлж буй архитектур” үзэсгэлэнгээ гаргалаа. Москва хотын Карелиагийн павилонд түүний цагаан өнгө зонхилсон бүтээлийг байрлуулжээ.
Түүний бүтээл хүн архитектор 2-ын холбоо хамаарал, хүний юм бүтээх чадвар, аливааг нураах хүч, байгалийн материал болон барилга байгууламжийг хэрхэн шинэчилж байгааг тусгажээ.
Даниэл Аршам бол дэлхийн тэргүүлэгч галлерэйд бүтээлийг нь өндрөөр үнэлдэг өсч яваа залуу уран бүтээлч хэмээн Москвагийн төслийн эрхлэгч Екатрина Мочалина хэллээ.