Кристиан Бэл “The Dark Knight” киноны зураг авалтан дээр Хит Леджер өөрийг нь зодохыг асуусан гэлээ


7 жил

‘The Dark Knight’ киноны зураг авалтан дээр Леджер жинхэнээсээ цохь гэсэн гэж жүжигчин Кристиан Бэл хэллээ.

“Үхэхээсээ өмнө Бэтмэний фенүүдийн мэдэх ёстой 100 зүйл” шинээр гарах номд кинонын зураг авалтын үеэр болсон явдлыг оруулахаар болжээ. Зохиогч 2008 оны тус киноны талаар найруулагч Кристопер Нолан, жүжигчин Кристиан Бэлтэй уулзжээ.

Бэл “Кинонд гардагчлан Бэтмэн Жокер-ыг зодож эхлээд жирийн дайсан биш гэдгийг анзаардаг. Тэр зодох тусам улам их таашаадаг. Түүнд улам их сэтгэл ханамж өгч байсан”

Хит Леджер үүнтэй их төстэй аашилж байсан. Би “Заавал чамайг жинхнээсээ цохих албагүй. Тэгээгүй байсан ч зүгээр харагдана” гэхэд тэр “Алив хүрээд ир хүрээд ир” гэж байсан. Тэр ийш тийшээ хөдлөөд зураг авалтын талбай доторх ханыг мөргөж цөмрүүлж байсан” гэжээ.

Хит Леджерт нас барсных нь дараа Joker-ын бүтээсэн дүрд нь Оскарын шагналыг нөхөн олгосон юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү