Кэбэк Муслим эмэгтэйчүүдийг олон нийтийн үйлчилгээ авахдаа тухайлбал нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ нүүрээ халхалахыг болиулахаар болжээ. Лхагва гарагт ард иргэд олон нийтийн үйлчилгээ авах үедээ нүүрээ заавал ил гаргах ёстой гэсэн хууль гаргасан байна.
Канадын Муслим эмэгтэйчүүдийн консулын гишүүн Шахен Ашраф энэ талаар “Энэ бол эмэгтэйчүүдийг гэртээ суу, гэрээсээ битгий гарч нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэт үйлчилгээ битгий ав гэсэн үг” гэжээ.
Энэ бол Муслим эмэгтэйчүүдийг бурк, никаб зэрэг нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглосон анхны тохиолдол биш юм. Энэ жилийн эхээр Австри улс Муслим эмэгтэйчүүдийг сургуул, шүүх хурал мэтийн олон нийтийн газар нүүрээ халхалахыг хориглосон.
Канадын 4-р сард гарсан статистикын мэдээллээр 2012 оноос 2014 оны хооронд Канадад амьдарч буй муслимуудын эсрэг гэмт хэрэгт 2 дахин нэмэгдсэн байна.