Дуучин Ed Sheeran дугуй унаж яваад бэртсэний улмаас Ази дахь аялан тоглолтуудаа цуцаллаа. 10-р сарын 16-нд дуучин осолд орон гар, бугуй, тохойгоо гэмтээжээ.
Өөрийн инстаграм хуудсандаа “Баруун бугуй, зүүн тохойгоо гэмтээсэн тул ойрын хугацаанд тоглолт хийх боломжгүй болоо. Тиймээс төлөвлөөд байсан Тайпэй, Осака, Сөүл, Хонгконг дахь тоглолтууд цуцлагдсан. Хэр хурдан эдгэрэхээс шалтгаалан дараагийн тоглолтыг шийднэ. Дэлгэрэнгүй мэдээлэл гарахыг түр хүлээнэ үү” гэжээ.
Ed Sheeran-ы тоглолтын хуваарь төлөвлөсөн ёсоор 10-р сарын 22-нд эхлэх байжээ.