Жүжигчин Рами Малекын Фредди Меркюригийн дүрд хувирж байгаа зураг гарлаа


8 жил

Найруулагч Брайн Сингер жүжигчин Рами Малекын алдарт дуучин Фредди Меркюригийн дүрд тоглож байгаа зургийг цацлаа. Queen хамтлагийн дуучин Фредди Меркюригийн тухай “Bohamian Rhapsody” нэртэй кино хийхээр болсон билээ.

Найруулагч тус зургийг өөрийн инстаграм хуудсандаа “Энэ зургийг оруулахгүй баж чадсангүй” гэж бичин нийтэд хүргэсэн байна.

Найруулагч Сингер X-Men киногоор алдартай бол жүжигчин Малек “Mr Robot” дэлгэцийн цувралаар алдартай юм.

‘Bohemian Rhapsody’ кино 2018 оны 12-р сард гарна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү