Английн алдарт Oasis хамтлагийн дуучин байсан Лиам Галагерын соло цомог болох ‘As You Were’сүүлийн 20 жилд хамгийн их зарагдсан пянз боллоо.
Эхний долоо хоногт тус цомог 103,000 мянган хувь зарагджээ. Үүний 16,000 нь эхний долоо хоногт пянзаар зарагдсан байна. Улмаар 1997 оноос хойш хамгийн их зарагдсан пянз болжээ.
‘As You Were’ цомог энэ жилийн хамгийн их зарагдсан дэбют цомог, сүүлийн арван жилд хамгийн их зарагдсан дэбют цомгоос 9-д орох амжилт үзүүлжээ.