Жесси Вэр Эд Ширантай хамтарсан "Sam" нэртэй дуу гаргалаа. Түүний 3 дахь цомог ‘Glasshouse’ нэртэйгээр 10-р сарын 20-нд гарна. Дуучин Жесси Вэр 2012 онд гаргасан анхны цомгоороо Меркюри хөгжмийн шагналт нэр дэвшиж байсан.
Sam гэж өөрийн нөхрийн нэрээр нэрлэжээ. Энэ бол 2 дуучны "Say you love me" дууны дараа гаргаж буй 2 дахь удаагийн хамтарсан уран бүтээл юм.
Жесси Вэр “Би зүгээр л дуу бичиж байна гэж бодтол энэ дуу миний нөхөр хүүхдийн тухай болчихсон. Энэ цомог уналт босолт айдас гоо үзэсгэлэн баяр хөөрийг илэрхийлээсэй гэж хүсэж байна” гэжээ.