Киото Отагийн хүн амьдрахад тохиромжгүй модон байшин

Киото Отагийн хүн амьдрахад тохиромжгүй модон байшин


7 жил

Япон-Мексикийн уран барималч Киото Ота оршин суугчаа аюулгүй байдлаас илүү хэуүү санагдуулах 3 модон байшин барьжээ. Мехико хотын музейд хүн амьдрахад тохиромжгүй 3 байшинг харуулжээ.

Уран бүтээлч “Байшинд байх ёстой зүйлийг байхгүй болгосон тул надад байшин гэхээс илүү уран баримал шиг санагддаг” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Эхний байшинг хоосон байшин гэж нэрлээд урдаа нэг хаалгатай ба хананд 3 сэнс байрлуулжээ. Эдгээр сэнс нь агаарыг сордог байна.

Хоёр дахь байшинг борооны байшин гэж нэрлэжээ. Ганцхан өрөөтэй ба өрөөнд орсон хэнийг ч дээврээс усаар шүршдэг байна. Одоогоор үзэсгэлэнд үүнийг нь хориглоод байгаа аж.

Гурав дахь байшинг алисын байшин гэж нэрлэжээ. Шатаар байшин луу ороход бяцхан цонхоос өөр газар луу очдоггүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү