Эцэг, эх нь харшилтай бол хүүхэд диатезтай болох магадлал өндөр

Эцэг, эх нь харшилтай бол хүүхэд диатезтай болох магадлал өндөр


7 жил

Харшлын өвчин нь халдварладаггүй харин удамших хандлагатай байдаг.
Диатезтай хүүхэд төрөх магадлал:

  • эцэг харшилтай бол 25%,
  • эх харшилтай бол 50%,
  • хоёулаа харшилтай бол 75% байна гэж судлаачид дүгнэсэн байдаг.

Мөн эхийн жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдал чухал нөлөөтэй. Ээж нь жирэмсний хордлоготой байсан, ханиад хүрч байсан, эх нь архаг өвчнүүдтэй байсан зэрэг нь диатезтэй хүүхэд төрөхөд нөлөөлнө.

Жирэмсэн үедээ эм, ялангуяа антибиотик замбараагүй хэрэглэх, согтууруулах төрлийн зүйл ихээр хэрэглэх, архи уух, тамхи татах, будаг химийн, хортой бодистой ажиллах болон бусад хортой нөхцөлд ажиллах, ядрах, төрөл бүрийн амтлагч, халуун ногоотой хоолыг ихээр хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь хэвлийд байгаа урагт нөлөөлж байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү