Иракийн арми газрын тосоор баялаг Киркук мужаа курдуудын хяналтаас чөлөөлөхөөр өнөөдөр өргөн хүрээтэй байлдааны ажиллагаа эхлүүлжээ. Иракийн төрийн төв телевизээр энэ мэдээлэл цацагдсан байна. Иракийн телевизээр “Ажиллагаа эхэлснээс хойш Иракийн арми маш өргөн уудам газар нутгийг курдуудээс ямар ч эсэргүүцэлгүйгээр буцааж авсан. Курдын зэвсэгт отрядууд бууж өгч байгаа” гэсэн мэдээлэл цацаж байгаа ч Курдистаны эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Ирак дахь Курдистаны удирдагч Барзани энэ талаар "Би гал нээхгүй байх тушаал өгсөн учраас одоогоор мөргөлдөөн болоогүй байгаа юм. бууж өгсөн хэрэг биш" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Киркук нь курдуудын хяналтад байдаг маргаантай бүс нутаг юм. Курдууд энэ мужийг өөрсдийн газар нутаг гэж үздэг бол Багдад уг газрыг хэзээ ч Курдистаныг байгаагүй гэдэг аж.