Бангладешийн нийгмийн үйлчилгээний газар хагас өнчин, бүтэн өнчин 13751 хүүхэд тус улсын Мьянмартай хиллэдэг газар дүрвэн ирсэн гэж мэдээллээ.
Хүүхдүүдийн ихэнх нь Рахинед эцэг эхийнхээ нэгийг эсвэл 2-ланг нь алдсан бол зарим нь эцэг эхдээ юу тохиолдсон мэдэхгүй байгаа юм байна.
8-р сард гарсан үймээний улмаас Мьянмар руу дүрвэсэн Рохингуагийн дүрвэгсэдийн тоо 536 мянга болсон гэж Нэгдсэн үндэсний байгууллага мэдээллээ. Үүний 320 мянга нь хүүхдүүд тэдний гуравны нэгийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Улмаар Бангладеш улс дэлхийн хамгийн том дүрвэгсдийн газрыг барьж байна. Энэ нь эцэг эхгүй насанд хүрээгүй хүүхдүүдэд тусламж үзүүлэх асрамжийн газартай байхаар төлөвлөжээ.