Австри улсын ерөнхий сонгуулд консерватив нам болох ардын нам ялалт байгуулан Себестиан Курз дэлхийн хамгийн залуу удирдагч боллоо.
31 настай ерөнхий сайдаар сонгогдсон Курз Хойд Солонгосын Ким Жон Унаас 2 насаар, Францын Эммануэл Макронаас 8 насаар дүү юм.
Санал асуулгын дараа тэр “Үнэхээр баяртай байна. Бид боломжгүйг боломжтой болголоо. Энэ түүхэн амжилтыг бий болгосонд маш их баярлалаа. Өнөөдөр бол түүхэн өдөр. Улс орныхоо удирдлагыг гартаа аван жинхэнэ өөрчлөлт хийх боломжтой боллоо. Баярлалаа” хэмээн дэмжигчиддээ хэлжээ.