STUDIOS архитектур Шанхайн олон улсын бүжгийн цогцолборын барилгын ажлыг дуусгалаа. 970.000 дөрлвөлжин талбайд театр, тоглолт хийх талбай, бүжгийн сургууль, шанхайн балет бүжгийн жүжигчдийн төвийн газар, бэлтгэл сургуулилт хийх студи зэргийг багтаажээ.
Барилгын зарим хэсэг буюу бэлтгэлийн студи, цайны газар зэрэг байрлах хэсгийг газар доор байлгаснаар хашаан дотор илүү зайтай болох боломжийг бүрдүүлжээ.
STUDIO-гийн бүжгийн шинжээс санаа аван бүтээсэн загвар олон улсын 6 архитектурын фирмээс шалгаран сонгогдсон байна. Байшингийн махир хэлбэр нь эрч хүчийн урсгалыг бэлгэджээ.