Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн үргэлжилж байна

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн үргэлжилж байна


7 жил

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-нд нээлтээ хийлээ. 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улс 2015 онд есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ жил мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдөж байна.

Тэмцээнүүд 15-ны өглөөний 09 цагт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд тогоочийн төрөлд оролцож Б.Дагвасүрэн эхний өдөр дессерт болон тахианы зутан шөл, хонины махан хоёрдугаар хоол хийх даалгавар гүйцэтгэлээ. Гагнуурын төрөлд оролцогч Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд дөрвөн даалгавар гүйцэтгэнэ. Эхний өдөр хавтан, шугам хоолой гагнах даалгавар гүйцэтгэлээ. Мужааны оролцогч Н.Эрдэнэмөнхөд Дубайн дарвуулт хэлбэрт алдарт цамхагийг бүтээх 2D даалгавар ирлээ. Энэхүү даалгаврыг өмнө нь гүйцэтгэж байсан боловч, 30 хувь нь өөрчлөгдөж, өмнөхөөсөө хүндэрч ирсэн байна.

Өрөг угсралтын төрөлд оролцогч Ц.Мягмарсүрэнд гурван хэсэгтэй Сүмийн бүтээцийг 3D-гээр гүйцэтгэх даалгавар ирсэн байна. Биднийг сурвалжлахаар очиход сүмийн дотор талын ханыг бүтээх эхний хэсгийн даалгавраа дуусгаж байлаа. Сантехникийн төрөлд оролцогч Ц.Долгормаад нарны үүсгүүрээр хэрэглээний хүйтэн усыг халаах систем бүтээх даалгавар ирсэн байна. Энэ нь манайд одоогоор төдийлөн нэвтрээгүй, манай оролцогчийн шандсыг сорьсон даалгавар болжээ. Цахилгааны оролцогч Л.Төгөлдөрийн хувьд гурван шит угсрах, хуванцар хоолой матах, дөрвөн төрлийн 2-8 даралттай унтраалгын программ бичих даалгавар аваад суурилуулалтын ажлаа хийж эхэллээ.

Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 18-ныг дуустал дөрөв хоног үргэлжилнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү