Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгч Ягуар Лэн Ровер компани 2018 оны шинэ загварын шинэчлэгдсэн Рээнж Роовер автомашинаа албан ёсоор танилцуулсан байна. Энэ удаад тус машины хамар доор 404 морины хүчин чадалтай хүчирхэн хөдөлгүүрийг суурилуулж өгчээ. Энэ нь цагт 220 км хүртэл хурдлах чадвартай юм байна.
Шинэ Рээнж Роовер өмнөх загвараасаа яг юугаараа өөрлчөгдсөн , шинэчлэгдсэн бэ? Гадна талаас харахад радиотор байрладаг хэсгийн нүүр нь өөрчлөгдсөн байна. Мөн урд талын хормой, хойд болон урд талын гэрэл нь өөрчлөгдснийг танилцуулган бичлэгнээс харж байна. Харин дотор салоны хувьд нүүрэн талын хянах самбар ерөнхий хэлбэр загвар нь илүү догь болсон байна.
Мэдээж тансаг зэрэглэлийн, хурд хүчний гайхамшиг болсон Рээнж Роовер автомашин 2018 оны шинэчлэгдсэн гэдэг утгаараа бүхэлдээ өөрчлөгдөж чадсан хэмээн компанийн удирдлагууд нь онцолж байгаа юм. Тоуч Про Дүо нэртэй мэдээллийн самбар болон 10 инчийн хэмжээтэй хос дэлгэц гэх мэт төхөөрөмжүүдтэй.
Энэ загварын хувьд холимог хөдөлгүүртэйгээр хийгдсэн байна. 300 морины хүчтэй 4 цилиндртэй 2 литрийн багтаамжтай шатахууны хөдөлгүүр болон 116 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүр юм. Ингэснээр нийт 404 морины хүчин чадалтай хүчирхэг хөдөлгүүртэй болж байгаа юм байна.