Испаний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон үндэсний өдөр Мадрид, Барселона зэрэг хотын гудамжид Каталон мужийн салан тусгаарлах санал асуулгын дараа ийнхүү хүмүүс жагслаа.
Мадрид хотод Испаний хаан жагсаалыг тэргүүлэн 4000 цэрэг, цагдаагийн ажилтан оролцсон парад болсон байна. Эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон улсын тугаа барьсан хүмүүс гудамжийг дүүргэжээ.
Каталон мужийн хот Барселонад 65000 жагсагчид “Бид фашист биш бид бол Испаничууд” гэсэн уриа лоозон барин жагссан байна.
Каталоны өөртөө засах улсын тэргүүн Карлес Пучдемон Каталон муж Испаниас салан тусгаарлахыг ард иргэдийн 90 хувь дэмжиж саналаа өгсөн гэж мэдэгсэн ч 43 хувь нь салан тусгаарлахыг дэмжсэн байжээ.