Малайз Индонет Филиффин улсууд болзошгүй халдлагаас сэргийлэн дараа сараас өмнөд Филиффинээс агаарын эргүүл хийхээр боллоо.
4 сарын өмнө хөрш улсууд Сулу тэнгисийн хавиар усан эргүүл хийсэн билээ. Малайзын батлан хамгаалах яамны төлөөлөгч энэхүү эргүүл нь IS бүлэглэлийн заналхийлэл болон далайн дээрмийн эсрэг авч буй арга хэмжээ гэж тайлбарлажээ.
Улсууд энэ эргүүлээ ээлжлэн хийх бөгөөд 11-р сард Малайз 12-р сард Филиффин 1-р сард Индонез хийхээр төлөвлөжээ.