Шведэд буун дуу гарч хэд хэдэн хүн гэмтжээ

Шведэд буун дуу гарч хэд хэдэн хүн гэмтжээ


7 жил

 

Швед улсын Треллеборг захад нэг хүн гал нээж хэд хэдэн хүн гэмтжээ. Шведийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр 4 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Цагдаагийн газар бууны сумаас болж 4 хүн гэмтсэн гэсэн ч дараа нь тодруулан мэдээлжээ. Тэд "Бууны сумаас болж 2 хүн гэмтсэн харин бусад нь өөр гэмтэл авсан" гэжээ.

Хэрэг болсон газар төрөл бүрийн түрээсийн газар, дэлгүүр, сүм байрладаг газар байжээ. Гэрчийн мэдүүлснээр сүмийн тэнд 6 удаа буун дуу гарсан байна.

Одоогоор цагдаагийн газар буудалцаантай холбоотой байж магадгүй 5 хүнийг байцаан нэг хүний байшинг шалгаад байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү