Канадын хамгийн өндөр барилгын ажлыг эхлүүллээ

Канадын хамгийн өндөр барилгын ажлыг эхлүүллээ


7 жил

Английн фирм Foster+Partners Торонто хотын бизнесийн дүүрэгт баригдах 306 метрийн өндөр барилгын ажлыг эхлүүллээ.

Энэ нь өндрөөрөө ажиглах, харилцааны зориулалттай 553 метр өндөр CN цамхагийн дараа орох боловч байнга оршин суух боломжтой Канадын хамгийн өндөр барилга болон баригдахаар болжээ.

Дээд давхрууд нь амьдрах орон сууц болох ба 560 өрөөтэй байхаар төлөвлөжээ. Хэд хэдэн пентхоусаас Онтариогийн нуур зэрэг байгалийн сайхныг үзэх боломжтой.

Харин эхний найман давхарт дэлгүүр, ресторан, кафе зэрэг үйлчилгээний байгууллагууд байрлах юм байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү