БНСУ-ыг “Самсунг”-аас дутахааргүйгээр дэлхий нийтэд сурталчилж чадсан гэгддэг “Gangnam Style” дуунд зориулсан хөшөө нийслэл Сөүл дэх Ганнам дүүрэгт босчээ. Харамсалтай нь ард иргэдийн зүгээс уг хөшөөний шийдлийг “Хэтэрхий тэнэг” хэмээн шүүмжлэл тасрахгүй байгаа гэнэ.
Төслийн удирдагчид хөшөөний загварыг асар том хоёр гараар дүрсэлсэн нь ийнхүү шүүмжлүүлэх шалтгаан болсон юм байна.
Зөвхөн ард иргэд төдийгүй дууг зохиосон рэппэр PSY хүртэл хөшөөг онцгүй болсон гэж шүүмжилжээ. 2016 оны дөрөвдүгээр сард анх нээгдсэнээсээ хойш ийнхүү шүүмжлэлээр даруулсан ч хөшөөг буулгаагүй хэвээр байгаа юм.
Солонгосчуудын хувьд хөшөөг ухаалаг бус шийдэлтэй гэдгээс гадна хэтэрхий их өртгөөр босгосонд дургүйцсэн байна. “COEX” худалдааны төвийн урд босгосон уг хөшөөг барихад 400 сая вон зарцуулсан гэнэ.