Вьетнамын төв болон хойд нутгаар үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас үер, хөрсний нуралт болж 37 хүн амь насаа алдаад байна. Эрх баригчдын мэдээлж байгаагаар бол дахиад 40 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогджээ. Сураггүй алга бологсдын дунд үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилж байсан сэтгүүлч ч багтаж байгаа гэнэ. Тэрээр үерлэсэн гол дээгүүр тавигдсан гүүрэн дээр зогсон сурвалжлага бэлтгэж байх үед гүүр гэнэтхэн нурж унасан аж.
Вьетнам улс жил бүрийн энэ үед үерийн гамшигт өртөж, хүн нас бардаг ч энэ удаагийнх урьд, урьдныхаас илүү их хохиролтой байгаа талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж байна.