IKEA гэрийн тэжээмэл амьтад болох нохой муурт зориулсан тавилгын загвараа танилцууллаа.
Загварыг гаргасан Инма Бермудез “Амьтадын төрөлх араншин буюу яаж унтаж идэж тоглодог зэргийг анхааран тавилга урласан” гэлээ.
Амьтадыг унтахад зориулсан Клиффан буйдан, модон дээрх байшин шиг нуувч зэргийг бүтээжээ.
Хооллоход нохойг удаан идэхэд зориулан савыг зохион урлажээ. Муур өөрийн идэх хэмжээгээ сайн тохируулдаг боловч нохой хэтрүүлж идэх нь их тул ийнхүү хоолны савыг хийсэн байна.
IKEA-гийн гаргасан гэрийн тэжээвэр амьтдад зориулсан тус загварт хүзүүвч, аялалын сагч, тоглох нүх зэргийг багтаасан байна.