Дуучин Тэйлор Свифт “The Swift Life” нэртэй өөрийн олон нийтийн сүлжээний аппликэйшн гаргахаар болжээ.
Тухайн аппликэйшнээр дамжуулан хүмүүс бие биетэйгээ илүү сайн холбогдохоос гадна дуучинтай холбогдож боломжтой. Тэйлор Свифт тухайн аппликэйшнд өөрийн зураг бичлэгээ оруулахаас гадна хүмүүс түүний хэлбэртэй эможийг ашиглаж, дууг сонсож болно.
Энэ аппликэйшн 2017 оны сүүлээр гарна. Харин түүний шинэ цомог “Reputation” 11-р сарын 10-нд гарна.