Ойрын найман жилд АНУ таргалалттай тэмцэхэд 4,2 их наяд долларыг зарцуулна. Энэ тухай Өөхлөлтэй тэмцэх дэлхийн холбоо (World Obesity Federation, WOF) мэдээлж байна. 2025 он гэхэд дэлхийн хэмжээгээр 2,7 тэрбум хүн илүүдэл жингээс болж өвчлөх бөгөөд 177 сая хэт их жинтэй хүмүүс байх ажээ. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2025 оноос эхлэн дэлхийн орнууд 1,2 их наяд долларыг хэт их жингээс үүдэлтэй үр дагаварыг эмчлэхэд зардагдаж байх болно гэж WOF дүгнээд байна.Энэ асуудал АНУ-д хурц байгаа ба 2014 онд өөхлөлтийн үр дагаварыг эмчлэхэд АНУ нийтдээ 325 тэрбум доллар зарцуулсан ба 2025 он гэхэд зарлага 555 тэрбум болно гэж үзжээ.
2025 оноос хойш өөхлөлтийг эмчлэхэд Хятад жилдээ 80 тэрбум долларыг зарцуулна. Герман ба Орос тус бүр 50 ба 40 тэрбум долларыг өөхлөлтийн эсрэг зарцуулж байх юм.
Хэтэрхий жинтэй хүмүүсийн лидер орнуудын тоонд мөн Франц, Бразили, Их Британи, Канад, Итали, Мексик орж байна. WOF дэлхийн хэмжээнд өөхлөлт даяарчлалын тархалт болж байгна гэж үзэж бана. Илүүдэл жин ба тамхи таталт нь орчин үеийн гол алуурчид болон хорт хавдар, зүрх судасны өвчнийг өдөөж байна.Өөхлөлтэй тэмцэх дэлхийн өдөр аравдугаар сарын 11-нд болдог.