Лас Вегасын “Мандалай бэй” зочид буудлын өрөөний цонхоор гадаа хөгжмийн наадам тэмдэглэж байсан хүмүүс рүү гл нээж, 50 хүний амь хөнөөсөн Стивен Пэддокийн талаарх мэдээлэл өрнөдийн хэвлэлүүдээр тасралтгүй гарсаар байна.
Өчигдөр АНУ-ын “The New York Post” сонин алуурчин эрийн цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар тархийг нь нарийвчлан судалж байгаа талаар мэдээлжээ.
Одоохондоо эмч нар бусдаас онцгой ч олж чадаагүй байгаа гэдгийг ч бичсэн байв. Тойргийн шериф Кларк Джо Ломбардо энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад “Эмч нар түүний тархинаас сонирхолтой зүйл олж чадаагүй. Өөрөөр хэлбэл, аллага үйлдэхэд хүргэсэн хүчин зүйл, шалтгаан тодорхойгүй хэвээрээ үлдсэн” гэж хариулжээ. Хэдий тийм ч эмч нар судалгаагаа үргэлжлүүлж байгаа гэнэ.
Харин энэ сарын 9-ний өдрийн дугаартаа Английн “The Sun” сонин алан хядагчид хэдэнтээ үйлчилсэн биеэ үнэлэгчийн ярилцлагыг нийтлэсэн юм.